Ер нь тодорхой хэмжээнд багахан амжилт гаргаад ирэхээр хүмүүс надаас асуудаг л даа " Танай академид цаанаасаа төрсөн гоц ухаантнууд л явдаг байх тэ ?" ядаж байхад Intelligence буюу хүний оюун ухаантай холбоотой ч хэлэх үү хүмүүс хүндээр тусгаж авдаг. Харин миний хариулт бол ҮГҮЙ. Хүн бүрт өөрийн гэсэн оюун ухаан ,сэтгэлгээ, ухамсар, төсөөлөл байдаг. Бид нар өөрийн мөрөөдлөө ,ирээдүйгээ, хүссэн зүйлээ уртаар төсөөлж чаддаг. Үүнийгээ зөв удирдлагын доор , сайн багш нарын доор хөгжүүлээд явбал хүн бүхэнд боломж бий. Миний хувьд ч тийм байсан надад авъяас байгаагүй. Анхны тэмцээндээ бэлдэж байхад өглөө бүр 06:00 цагт босч хичээлд явах хүртлээ бэлтгэлээ хийдэг байсан ,нэг ч завсарлагаар амарч үзээгүй ,автобусанд зүгээр л дуу сонсож явж байгаагүй ,жорлонд орж суух цаг хүртэл хайран санагдаж бэлтгэлээ хийж чадахаараа хийдэг байсан хэхэ. Бид нарыг гэж өдөр шөнөгүй ажилладаг багшдаа би үнэхээр их хэлж баршгүй баярладаг. Үүний үр дүнд өнөөдрийн би , бид байгаа юм. Би зүгээр л хүсэж мөрөөдсөн ,азтай нэгэн байсан. Надад ямарч ГОЦ УХААН , АВЪЯАС байгаагүй. :)